Фэйсбүүк Энэтхэгт үнэгүй интернэт түгээнэ

2015 оны 2 сарын 12

Фэйсбүүк компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх "internet.org" төслөө хэрэгжүүлэхээр болжээ. Харин фэйсбүүкийн тэргүүн Марк Цукерберг "Бид энэхүү төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг үнэгүй хүргэхээр боллоо. Одоо Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэгвэл одоо боломжтой болно" гэж хэлжээ. 

Мөн уг төслийг өнгөрсөн онд нийт 150 сая хүн ам бүхий Ази, Африк, Латин Америкийн оронд эхлүүлж, интернэт хэрэглэх боломжгүй байсан зургаан сая гаруй хүнд ийм боломж олгосон аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17554
0 эможи
keyboard_arrow_up