Б.Обама, В.Путин нар утсаар Украины асуудлыг ярилцжээ
2015 оны 2 сарын 12
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама, ОХУ-ын төрийн тэргүүн Б.Путин нар өчигдөр утсаар ярилцсан тухай мэдээллээ. Утсаар холбогдохыг Б.Обама санаачилсан бөгөөд хоёр улсын төрийн тэргүүнүүд Украины асуудлыг хэлэлцжээ. Тэд юун түрүүнд зэвсэгт мөргөлдөөнийг даруйхан зогсоох тухай санал нийлсэн байна. В.Путин Украины Зүүн-Өмнөд нутагийг хямралаас гаргахын тулд Оросын талын дэвшүүлж буй саналыг танилцуулсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17547
0 эможи