Хааны цалинг бууруулсан ч ордны зардал буурсангүй
Испанийн хаан VI Фелипе эцгээсээ буюу өмнөх хаанаас 20 хувиар бага цалин авахаар болсон талаар “AFP” мэдээлжээ. Тэрбээр хаан ширээ залгамжилснаасаа хойш ордныхоо төсвийг анх удаа нарийвчлан танилцуулсан нь энэ бөгөөд цалингийн хэмжээгээ бууруулснаар сүүлийн жилүүдэд нэлээд сэвтсэн гэр бүлийнхээ нэр хүндийг цэвэрлэх оролдлого хийж байна гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр хааны цалинг бууруулсан ч ордны зардал өмнөх жилийнхтэй ижил буюу 7.8 сая ёвро байх гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр 20 хувиар бууруулсан өдгөө 47 настай хаан 2015 онд нийт 234 мянга 204 ёврогийн цалин авах юм байна. Түүний эцэн Хуан Карлос 2014 онд 293 мянган еврогийн цалин авсан байна. Харин Филпе хунтайж байхдаа хааны цалингийн хугастай тэнцэхүйц хэмжээгээр цалинжиж байжээ.