Өмнөд Хятадын тэнгисээс том хэмжээний байгалийн хийн орд илрүүлжээ

2015 оны 2 сарын 11

Газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисээс ойролцоогоор 100 тэрбум шоо метр нөөцтэй байж болзошгүй том байгалийн хийн орд илрүүлсэн талаар "Синьхуа" мэдээлжээ. Линшуй 17-2 хэмээн нэрийдээд буй энэхүү орд Хятадын өмнөд захын Хайнан арлаас өмнө зүгт 150 гаруй км-т байрлаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, 100 тэрбум шоо метр гэдэг нь одоогийнхоор Хятадын зургаагаас долоон сарын хийн хэрэглээтэй тэнцүү юм байна. Хэдийгээр Өмнөд Хятадын тэнгис нефть, байгалийн хийн асар их нөөцтэй, загасны аж ахуй эрхлэх асар том боломжтой, дэлхийн хамгийн завгүй усан зам болдог ч олон жилийи турш Хятадг Филиппин, Малайз, Вьетнам, Тайванийн хоорондын маргааны гол шалтгаан болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17508
0 эможи
keyboard_arrow_up