Хятадын тэрбумтныг цаазалжээ
2015 оны 2 сарын 10
БНХАУ-ын Хубэй мужийн шүүх уул уурхайн “Hanlong” группийн ерөнхийлөгч асан, тэрбумтан Лю Ханд цаазаар авах ял оноожээ. Түүнийг мафи маягийн гэмт хэргийн бүлэглэлтэй байсан гэж албныхан үзсэн байна. Түүний төрсөн дүү Лю Вэй болон ойрын гурван хамтрагчийг нь мөн цаазалсан байна. “Hanlong” групп нь Сычуань мужид төвтэй, уул уурхайгаас гадна харилцаа холбоо, химийн үйлдвэрлэлийн салбарт толгой цохидог, Хятадын хамгийн том компанийн нэг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17404
0 эможи