Тансаг ресторанууд ховор амьтадын махаар хоол хийж байна

2015 оны 2 сарын 06

Москва хотын тансаг ресторанд ирвэс, барын махаар үйлчилдэг байсныг цагдаа нар илрүүлжээ. Устаж алга болж буй ховор амьтдын махыг хууль бусаар нийлүүлсэн хэрэгт Вьетнамын иргэнийг сэжиглэн саатуулаад байгаа аж. Цагдаа нар Сибирийн Амур барын 50 кг махыг ресторанаас хураан авч, мэргэжлийн шинжээчдэд хүлээлгэн өгчээ.

Оросын элитүүд бизнесийн ур чадвар, бэлгийн чадавхиа сайжруулахын тулд барын мах иддэг байна. Мөрдөн байцаагчдын мэдээлж буйгаар 1кг барын мах 1600 ам.доллар, толгой нь 4000,  арьс нь 11200 ам.долларын үнэ тус тус  хүрдэг болохыг нотолжээ. Тэд Садовод зах дээр тусгай ажиллагаа явуулж, ховор амьтдын түүхий эдийг хураан авч байгаа гэнэ. Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сангаас онцгой анхааралд аваад буй Сибирийн бар, ирвэс ховордсон нь ийм учиртай байжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17219
0 эможи
keyboard_arrow_up