Барак Обама, Далай лам нар өглөөний цайны Үндэсний залбиралд оролцоно

2015 оны 2 сарын 05

Дэлхийн буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам орон нутгийн цагаар өнөөдөр өглөө Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өглөөний цайны Үндэсний залбиралд оролцоно.

Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Бернадетт Мееханы ярьснаар хоёрдугаар сар гарснаас хойш Барак Обама ордондоо Далай ламтай хэд хэдэн удаа уулзалт хийсэн байна.

Бернадетт Меехан “Ерөнхийлөгч Барак Обама нь Далай ламын сургааль, айлтгалыг сонсдог бөгөөд Төвдийн бурхан шашны өвөрмөц соёл уламжлалыг хадгалахыг дэмждэг нэгэн юм” хэмээн онцолсон байна.

АНУ даяар зохион байгуулагдах Үндэсний залбирал, айлтгалд тэднийг хамт оролцох гэж байгаа нь цаанаа улс төрийн ашиг сонирхолтой гэж Бээжингийн сонинд бичжээ. Хьюстон хотод консулаар ажиллаж байсан Хятадын дипломатч У Зурин тус нийтлэлдээ “Барак Обама, Далай лам нарыг залибралд оролцуулах нь санаатай зохион байгуулсан ажиллагаа юм. Шашны асуудлаар дамжиж Хятадын дотоод хэрэгт оролцож, манай ард иргэдийн шашин шүтэх эрх чөлөөнд халдаж байгаа явдал. Тиймээс энэ нь БНХАУ, АНУ-ын харилцаанд сэв суулгаж байгаа явдал” гэжээ.
 
- See more at: http://world.time.mn/content/53583.shtml#sthash.2zBDbsrA.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17174
0 эможи
keyboard_arrow_up