“Соса-Соla”-гийн шинэ брэнд “Fairlife” сүү
2015 оны 2 сарын 05
“Соса-Соla” компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Fairlife” нэртэй сүү худалдаанд гарлаа. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ажлыг “Coca-Cola”-ийн охин компани “Minute Made” хариуцан ажиллаж байна хэмээн “USA Today” сонин мэдээллээ. Шинэ бүтээгдэхүүний нэг онцлог нь протеин 50 хувь, кальци 30 хувь агуулсан байх гэнэ. “Соса-Соla” компани үйлдвэрлэж буй хийжүүлсэн ундааны хэмжээгээ багасгаж, оронд нь ийнхүү сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэхэээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
17161
0 эможи