Манай улс хамгийн “гачлантай” 23 дахь орон

2015 оны 2 сарын 04

Улс орнуудын ажилгүйдэл, инфляцын түвшин, ДНБ, нийгмийн сэтгэлзүй зэргийг судалсны дүнд АНУ-ын  Вашингтон хотод төвтэй “Като” хүрээлэн жил бүр “Mircey Index”  буюу иргэд нь хамгийн гачлантай, сэтгэл дундуур аж төрдөг орнуудын жагсаалт гаргадаг. Энэ жилийн “Mircey Index”-т манай улс 29.25 гэсэн үзүүлэлтээр 23-т жагссан байна. Харин эхний тавд эдийн засаг нь хүндэрч, ажилгүйдэл өссөн, иргэний дайн дажин, дотоодын үймээн самуунтай байгаа Венесуэл, Аргентин, Сири, Украйн, Иран бичигджээ. Манай улсын өмнөхөн Турк, Египет зэрэг улс орсон бол барууны орнуудын  хориг арга хэмжээнээс болж эдийн засаг нь сайнгүй байгаа ОХУ шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй хойгуур байрт буюу 42-т, манай урд хөрш БНХАУ 106-д жагссан байна. Харин ажилгүйдэл багатай, иргэд нь сэтгэл хангалуун байдаг гэсэн үзүүлэлтээр Швейцарь, Бруней улс жагсаалтын сүүлийг мушгижээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17065
0 эможи
keyboard_arrow_up