Эхчүүдэд халамжийн мөнгө өгч чадахгүйд хүрчээ
Австралийн Ерөнхий сайд Тони Эббод өөрийн хэрэгжүүлэхээр амласан гол бодлогын нэг болох хүүхдээ харж буй эхчүүдэд чиглэсэн халамжаас татгалзлаа. Тэрээр нялх хүүхдээ асрч буй эхчүүдэд хагас жилийнх нь цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгнө хэмээн амлаж байсан ч улсын төсвийг хэмнэх шаардлагатай ийм цаг үед нийгмийн цөөн хэсгийг хамарсан халамжийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагагүй хэмээн Тони Эбботын өөрийнх нь намын гишүүд хүртэл татгалзсан юм. Зөвхөн энэ бодлогоос шалтгаалахгүйгээр Ерөнхий сайд Тони Эбботын нэр хүнд сүүлийн үед огцом унаж, дараагийн Засгийн газрын тэргүүний тухай хүртэл ярьж эхэлсэн. Тэрээр өчигдөр нийт ард түмэндээ хандан Засгийн газрын бодлого чиглэлийн талаар үг хэлэхдээ сүүлийн хэдэн сар амаргүй байсныг хүлээн зөвшөөрсөн ч суудлаасаа огцрох бодолгүйгээ мэдэгдсэн байна. Гэвч Австралийн хэвлэлүүдэд Тони Эбботын дараа түүний орлогчоор ажиллаж буй Жули Бишоп Ерөнхий сайд болж магадгүй гэсэн таамаг аль хэдийнээ таржээ.