Балар эртний хүний эрүүний ясыг олжээ

2015 оны 2 сарын 02

 Тайванийн эрэг орчимд загасчилж байсан хэсэг загасчид балар эртний хүний эрүүний ясыг саяхан олсон байна. Уг олдворыг Тайванийн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей болон Токио дахь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн антропологчид хамтран судалж байгаа аж. Шинжээчдийн хэлсэнээр энэхүү дээд эрүүний яс нь Зүүн Азиас олдсон бусад яснуудтай харьцуулахад маш бат бөх бөгөөд ер бусын том шүднүүдтэй гэнэ. Тиймээс тэд энэхүү олдворыг тус бүс нутагт 200 мянган жилийн өмнө амьдарч байсан эртний хүнийх байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16937
0 эможи
keyboard_arrow_up