Мигель де Сервантесын бунхныг олсон байна

2015 оны 2 сарын 02

Испанийн археологичид  соён гэгээрүүлэгч, “Кихот ноён” романы зохиолч Мигель де Сервантесын  бунхныг олон жилийн өмнөөс хайж, саяхан олжээ. “Мадрид хотод орших дундад зууны үеийн нэгэн сүмийн доторх бунхнаас их зохиолчийн булшийг олсон” гэж “Ассошиатед пресс” агентлаг мэдээлсэн байна. Уг сүмд дундад зууны үеийн булш олноор байдгаас нэгэн бунхны хаалган дээр зохиолчийн нэрийг бичсэн байсан аж. Түүхийн эх сурвалжид Мигель де Сервантесыг 1616 онд Гэгээн Троицийн сүмд оршуулсан талаар бичсэн байдаг. Эдгээр баримтад үндэслэн тэрхүү бунхныг зохиолч Сервантесынх гэж үзсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16934
0 эможи
keyboard_arrow_up