Итали Ерөнхийлөгчтэй боллоо
Италийн Парламентийн гишүүд 73 настай, Үндсэн хуулийн шүүхийн шүүгч Сержо Маттарелийг Төрийнхөө шинэ тэргүүнээр сонгожээ. Түүний нэрийг Ерөнхий сайд Маттео Ренцийн тэргүүлдэг АН дэвшүүлсэн байна. Маттарелла 1987-1990, 1998-2001 онуудад Италийн үургаан Засгийн Газрын гишүүн явжээ. Тэрбээр Батлан хамгаалах, Нийтийн боловсрол, Парламенттэй холбоотой ажиллах яамыг тэргүүлж, Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байв. Италийн Ерөнхий сайд байсан, “Итал урагшаа” намын тэргүүн Сильво Берлускони хэчнээн дургүй байсан ч Матте Ренцийн нам Маттареллаг санал нэгтэй дэмжиж нэрийг нь дэвшүүлсэн аж. Италийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жулиано Амантогийн нэрийг дэвшүүлэхийг Берлускони дэмжиж байжээ.
Италийн Ерөнхийхийлөгч нь Төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийн хийгээд Үндсэн хуулийн баталгаа гэгддэг ч билгэ тэмдгийн чанартай албан тушаал юм. Түүнийг долоогоос илүүгүй жилийн хугацаагаар сонгодог. Сержо Маттарелла хуульч мэргэжилтэй бөгөөд 1980 онд “Коза Ностра” хэмээх зартай мафийн захиалгаар ах Пьерсанта Маттареллагийнх нь амийг хороосны дараа улс төрд хөл тавьжээ.