Японы сэтгүүлч барьцааны иргэнээ суллахаар яваад осолджээ

2015 оны 1 сарын 30

Өчигдөр Японы сэтгүүлч Кадзуми Такая Туркэд автын ослын улмаас амиа алджээ. Тэрээр “Исламын улс” бүлэглэлийн барьцаанд буй Кэндзи Готог суллах ажиллагаанд оролцохоор явж байсан аж. Энэ талаар Японы "Киодо" агентлаг мэдээлжээ.Кадзуми Такая нь Турк-Сирийн хилийг зорьсон Японы "Фудзи ТВ" телевизийн зураг авалтын багийн гишүүн аж. Ойрын хугацаанд тэнд алан хядагч Саджид ар-Ришавиг "Исламын улс" бүлэглэлийнхэнд барьцаалагдаад буй Кэндзи Готогоор солих солилцоо явагдах юм. "Фудзи ТВ"-ийн хувьд энэ мэдээллийг бараг баталжээ."Хабертюрк" сувгийн мэдээлснээр, осол Туркийн Санлюрфа хотоос холгүй Акчака хурдны замд сурвалжлах багийнхны сууж явсан машин ачааны том машинтай мөргөлдсөний улмаас гарчээ.Япон бүсгүй зорчигчдын суудалд сууж явсан бөгөөд ослын улмаас маш хүнд бэртэж, эмнэлэгт амьсгал хураасан байна. Мөн жолооч нь ослын газар дээр нас баржээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16868
0 эможи
keyboard_arrow_up