АНУ-д 100 мянган айл гэрэл цахилгаангүй болжээ
Жюно цасан шуурганы улмаас АНУ-ын зүүн эргийн нутгуудад онц байдал зарласан бөгөөд олон нийтийн үйлчилгээ зогссон байна. Нью-Йорк, Нью-Жерси, Коннектикут, Рөүд-Айленд, Массачусетс Бостон, Филадельфи хотуудад онц байдал зарлаж, цас их орж, үзэгдэх орчин муу байгаа учир томоохон замуудыг хааж, хотын иргэдийг машинаасаа татгалзахыг хотын удирдлагууд уриалжээ.
Мөн Бостон, Нью-Йорк, Феладельфийн 60 орчим сая иргэн хөл хорионд ороод байгаа ажээ. Одоогоор зарим газруудад 90 хүртэлх сантиметрийн зузаан цас орж, хүчтэй цасан шуурга болсны улмаас цахилгаан эрчим хүч тасалдаж, нийтийн тээврийн үйлчилгээ саатаад байгаа гэнэ. Дээрх мужуудаас хамгийн их хүнд нөхцөлд байгаа газар бол Нью-Йорк, Коннектикют, Массачюсетс, Пенсилвани, Нью Жерси байгаа ба автомашины хөдөлгөөнийг зөвхөн онцгой тохиолдолд зөвшөөрч байгаа аж.
Нью-Йорк хотод л гэхэд нийтийн тээврийн үйл ажиллагаа хүндэрснээс үүдэн 200 сая ам.долларын хохирол амсаад байгаа ажээ. Зөвхөн зүүн эргийн бүс нутагт л гэхэд одоогийн байдлаар 6000 нислэг цуцлагдаад байгаа аж. Одоогоор байгалийн гамшигт дайрагдсан зүүн мужуудын хохирлын хэмжээг 500 сая ам.доллар хэмээн тооцож байгаа аж.
Түүнчлэн өнгөрсөн даваа гарагаас орж эхэлсэн цас Америкын томоохон хот болох Нью-Йоркыг замын хөдөлгөөнөө хаахад хүргэж Метроны буудал, сургууль, олон нийтийн байгууллагууд үүд хаалгаа барьж эхлээд байна.
Цаг уурчид мягмар гарагт Массечюсетс мужид хүчтэй салхи босож цасан шуурга болохыг ард иргэддээ анхааруулжээ. Хамгийн сүүлийн мэдээгээр АНУ-д дээрх цасны улмаас 100 мянган айл гэрэл цахилгаангүй болсон ба “Массачусест мужид 40 мянган айл гэрэл цахилгаангүй 48 цаг болсон байна.
Энэ талаар Массачусест мужийн захирагч Чарльз Бейкери хэлэхдээ “Муж даяар үзэгдэх орчин муу байна. Одоогоор орон нутгийн бүх нислэг цуцлагдсан. Цахилгаангүй айлуудад нэмэлт үүсгэвэр, дулаан хөнжил, лаа, чүдэнз зэргийг илгээсэн” гэжээ.