Хүүхдүүдийг цэргээс “ХАЛЖ” эхлэв

2015 оны 1 сарын 29

Засгийн газрын цэргийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцож буй хүүхдүүдийг халахааар НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) болон Өмнөд Суданы босогчид тохиролцжээ. Хүүхдүүдийг халах ажлыг нэг сарын хугацаанд хийх аж. 2011 онд дайчлагдсан 280 хүүхдийг эхний ээлжинд өнгөрсөн мягмар гаригт албанаас нь чөлөөлсөн байна. Хүүхдийн сангийн Өмнөд Судан дахь төлөөлөгч Жонатан Вейчийн хэлснээс үзвэл “үзэх ёсгүй зүйлийг нь эдгээр хүүхдээр хийлгэж” байсан гэнэ. Хүүхдийн сангийн үзэж буйгаар халагдсанаас нь хойш хоёр жилийн хугацаанд хүүхэд тус бүрт 2.3 мянган доллар зарцуулах ёстой бөгөөд тэднийг хооллож, хувцаслаж, эмнэлгийн тусламж үзүүлж сургуульд сургах ёстой гэнэ. Өмнөд Судан нь дэлхийн хамгийн залуу улс юм. 2011 онд Суданаас туурга тусгаарлаж, тусгаар тогтносноос хойш энэ улсын байдал одоо хэр нь тогтворжиж чадахгүй байгаа гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16745
0 эможи
keyboard_arrow_up