“Нью-Йорк таймс”-ыг шүүхэд өгчээ

2015 оны 1 сарын 28

Оросын төмөр зам нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч Владимир Якунин АНУ-ын “Нью-Йорк Таймс” сониныг нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгсөн байна. Тэрээр өргөдөлдөө Амеркийн нэр хүндтэй сонин өөрийг нь хууль зөрчсөн хэмээн ул үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэжээ. Якунины хувьд тус сониноос ямар нэгэн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд харин ОХУ, АНУ, Герман, Австрид хэвлэгддэг сонинуудаа залруулга гаргаж өгөхийг шаардаж байгаа аж. “Нью-Йорк Таймс” сонин өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 27-ны дугууртай Якуниныг Оросын Ерөнхийлөгчийн ойрын хүн гээд, Путинд их хэмжээний мөнгө өгсөн гэх цуу яриа бий хэмээн бичсэн байжээ. “Моskow Times”-т мэдээлснээр, шүүх хурал ирэх сарын 19-нд эхлэх тов гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16673
0 эможи
keyboard_arrow_up