Барак Обама Саудын Араб улсад анх удаа айлчлав

2015 оны 1 сарын 28

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэргий Мишель Обамагийн хамтаар өчигдөр Саудын Араб улсад анх удаа айлчилсан ба ингэхдээ таалал төгссөн эзэн хаан Абдуллах ибн Абдул-Азиз аль Суадад хүндэтгэл үзүүлсэн байна. Уг айлчлал дөрвөн цаг үргэлжилсэн ажээ.

Обама тус улсын шинэ хаан Салман ибн Абдул-Азиз аль Суадтай уулзсан ба тэд “Халифын вант улс” бүлэглэлийн асуудлаар ярилцаж байр сууриа солилцсон байна.

Саудын Арабын хаан Салман АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг нисэх буудал дээр угтан авч, оройн зоог барьж тэд бүтэн цагийн турш ярилцсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16662
0 эможи
keyboard_arrow_up