Япон барьцааны иргэнээ аварна
Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг төлөөгүйн улмаас хэт даврагчид Харуна Юкаваг цаазаар авсан билээ. Тиймээс үлдсэн нэг сэтгүүлчийн амийг аврахын тулд Йорданы эрх баригчдаас тусламж хүсчээ. Учир нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэл Харуна Юкаваг цаазласныхаа дараа Кенжи Готогоор Йорданы шоронд хоригдож буй хэт даврагч эмэгтэйгээр солилцох саналыг Японы Засгийн газарт тавьсан юм. Гэвч Йорданы албаныхан Японы Засгийн газрын хүсэлтийн дагуу цаазын ял сонссон Сажида аль-Ришави гэгчийг шоронгоос суллах эсэх нь тодорхойгүй байна. “Исламын улс” бүлэглэлийн солилцоо хийхийг хүсч буй Сажида аль-Ришави нь 2005 онд Йорданы нийслэл Амман хотод тэсрэх бөмбөг бүхий халдлага үйлдсэн аж.