Дорнын лам нар эртний уламжлалыг сэргээжээ
2015 оны 1 сарын 26
Дорнын лам нар ядуу иргэдийнхээ өдөр тутмын хоол хүнсийг олохын тулд гуйлга гуйдаг байсан эртний уламжлал бий. Тэгвэл өнөө цагт Хятадын Хэйлунцзян мужийн Ёнпинг тосгоны оршин суугч Ван Жи Ю энэ уламжлалыг сэргээжээ. 41 настай Ван Жи Ю орон гэргүй нэгэн юм. Тэрбээр өдрийн хоолоо олох гэж хот, тосгодыг хэрэн явах бөгөөд нэг газраа сараас дээш хугацаагаар амьдардаггүй. Ван сүүлийн 15 жилийн турш ингэж амьдарч байгаа аж. Гэхдээ тэрбээр гуйлга гуйж олсон мөнгөнөөсөө илүү гарвал бусдад тусалдаг гэнэ. Одоо Ван 6292 ам.долларын хөрөнгийг сайн дурын байгууллагад хандивлаад байгаа ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16524
0 эможи