Япон ээж хүүгээ өршөөхийг гуйж байна
Исламын хэт даврагчдын барьцаанд байгаа хүүгээ өршөөхийг Япон ээж хичээнгүйлэн гуйж байна. Тэрээр одоогоор толгойгоо авахуулаагүй байгаа.Кенжи Готогийн ээж бөгөөд тэрээр: -“Өнгөрсөн өдрүүдэд эргэн тойронд минь юу болоод байгааг ойлгох сөхөө надад алга. Миний хүү олон хүнд таагүй байдал, асуудал үүсгэсэн гэдгийг л ойлгож байна. Тиймээс энэ боломжийг ашиглан сэтгэл зүрхнийхээ гүнээс уучлал гуйж байна“ гэжээ. Хэт даврагчидтай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ холбоо барьсан тухайгаа телевизээр ярьсан ба амьд байгаа Готогийн асуудлыг хэрхэн шийдсэн тухайгаа хэлсэнгүй. Харин ямарч тохиолдолд террористуудад бууж өгөхгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Исламын улсынхан Кенжи Готог мөнгөөр солихоо больж Иорданд хоригдож буй амиа золиослогч бүсгүйгээр солих санал тавиад байгаа билээ. Тиймээс Шинзо Абэ тэдэнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй байх магадлал өндөр байна.