АНУ-ын тэрбумтан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

2015 оны 1 сарын 26

АНУ-ын тэрбумтан Дональд Трамп 2016 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр төлөвлөснөө мэдээлсэн байна. “Зөвхөн би л АНУ-ыг өмнө нь байсан хүчирхэг улс болгож чадна. Өөр хэн ч ийм агуу зүйлийг бүтээж чадахгүй” гэж тэрбээр өгүүлжээ. Одоогийн байдлаар 2016 онд АНУ-д болох ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон, Жеб Буш, Митт Ромни нар нэр дэвшин өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Тэрбумтан Дональд Трампийн хувьд ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхдөө Исламын бүгд найрамдах улс террорист бүлэглэлийг сөгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох зэрэг асуудлаар улсын хэмжээнд хэд хэдэн ажлын хэсэг байгуулан ялалтанд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16516
0 эможи
keyboard_arrow_up