Иран ам.доллараар гүйлгээ хийхээ зогсоов

2015 оны 1 сарын 26

Ираны эрх баригчид гадаад орнуудтай арилжаа хийхдээ ам.доллараар тооцоо хийхээс татгалзжээ. Үүнээс хойш тус улс гадаад түншүүдтэй гэрээ байгуулахдаа өөр аль нэг валют сонгон хэрэглэхээр болсныг Ираны Төвбанкы  орлогч захирал Голям Али Камьяб өгүүлсэн байна. Тухайлбал, юань, евро, туркийн лира, рубль, Өмнөд солонгосын вон зэрэг валютыг гадаад худалдаандаа ашиглах гэнэ. Үүнээс гадна Ираны эрх баригчид бусад валютыг хэрэглэх боломжийг судалж, зарим нэг оронтой гэрээ байгуулахаар зэхэж байгааг Төвбанкны захирал хэлжээ. Орос, Хятадын тал зарим арилжаандаа ам.доллараас татгалзхаар төлөвлөснөө өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдсэн. Гэвч юань чөлөөтэй хөрвөдөггүйгээс зарим бэрхшээл тулгарах магдлалтай гэнэ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16486
0 эможи
keyboard_arrow_up