Грект парламентын сонгууль боллоо

2015 оны 1 сарын 26

Грект нят гаригт парламентын ээлжит бус сонгууль боллоо. Социологичдын судалгаанаас үзэхэд энэ сонгуульд зүүний радикал үзэлтэй СИРИЗА нам ялах магадлалтэай гэнэ. Сонгогчид тус намын тэргүүн Алексис Ципрасыг эдийн засгийн хүнд байдлаас гарган хэмээн найдаж байна. А.Ципрас Европын холбоо болон еврогын бүсээс гарна гэсэн өмнөх байр сууринаасаа татгалзсан боловч тус улсын өрийн тэн хагасыг хүчингүй болгуулж, төсвийн хэт хэмнэлтийн бодлогыг  зогсоон хэмээн амласан. Грек улс 2008 оны эдийн засгийн хямралын босгон дээр ДНБ-ийхээ 100 хувиас давсан өр хуримтлуулсан нь сүйрэлд хүргэсэн юм.  Грекийн эрх баригчид дампуурлаас сэргийлхийн тулд ОУВС Европын Төвбанк, Европын холбооноос тусламж хүсч, тэдний тавьёан болзлыг хүлээн авхад хүрчээ. Грект  тусламж үзүүлсэн олон улсын санхүүгийн байгууллагууд төсвийн зардлаа бууруулах, татварыг нэмэх, төрийн өмчийг хувьчлах, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, бараа үйлчилгээний зах зээл дэх захиргааны саад тотгорыг арилгах зэрэг болзол тавьсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16482
0 эможи
keyboard_arrow_up