Японы нэг иргэнийг цаазалжээ
2015 оны 1 сарын 26
“Лалын улс ” бүлэглэл өнгөрсөн долоон хоногт Японы хоёр иргэнийг барьцаалсан. Японы хоёр иргэнийг суллахын тулд засгийн газраас нь 200 сая ам.долларыг 72 цагийн дотор өгөхийг шаардсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт хугацаа дуусаж барьцаалсан хоёр иргэний нэгийг нь цаазалснаа мэдэгджээ. Барьцаалагчид үлдсэн иргэнийг суллахын тулд Японы засгийн газраас мөнгө нэхээгүй бөгөөд шоронд хоригдож буй Сажида аль-Ришавигаар солихыг санал болгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16468
0 эможи