Ийнглак таван жил улс төрд орох эрхгүй боллоо

2015 оны 1 сарын 23

Тайландын хууль тогтоох ассамблей экс Ерөнхий сайд Ийнглак Шинаватрад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалаа.Улмаар Ийнглак дийлэнхийн дэмжлэгээр таван жилийн хугацаанд улс төрд орох эрхгүй болжээ. Өнөөдөр болсон ассамблейн хуралдаанд 219 хүн оролцож саналаа өгсөний 190 нь түүнд итгэл үзүүлсэн бол 18 хүн эсрэг санал өгч, нэг гишүүн санал өгөхөөс татгалзсан байна.Санал хураалтыг цагаан самбар дээр тэмдэглэх маягаар явуулж, Үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн аж.  Экс Ерөнхий сайд Ийнглак нь Такшин Шинаватрагийн дүү бөгөөд Тайландын анхны Ерөнхий сайдаар сонгогдсон хэдий ч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргээр албан тушаалаасаа өнгөрсөн оны тавдугаар сард огцорсон юм.Түүнчлэн,  Тайландын мөрдөн байцаах алба өнөөдөр өглөө  түүнийг  шүүхэд дуудагдахаа мэдэгдээд байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16445
0 эможи
keyboard_arrow_up