Ялалтын баяраар Москвад 20 улсын тэргүүн ирнэ
Ирэх 5-р сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москвад болох Ялалтын баярын парадад дэлхийн 20 улсын төрийн тэргүүн ирнэ гэдгээ мэдэгдээд байна. Москва энэ түүхэн ойн баярын арга хэмжээнд оролцоно уу хэмээн манай гарагийн томоохон гүрнүүдийн төрийн тэргүүн нарт урилга илгээсэн юм. Өнөөдрийн байдлаар Европын холбоо, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, БРИКС буюу Бразиль, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын төрийн тэргүүн ирэхээ мэдэгджээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ирэх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Харин түүнд урилга илгээсэн гэдгээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ялалтын баярт оролцохоор төлөвлөөгүй байна гэж ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Теффт мэдэгдээд түүний айлчлалын талаар ямар ч техникийн бэлтгэл хийгээгүй гэжээ.