Орос эдийн засгаа тогтворжуулахад 1.3 сая наяд рубль хэрэгтэй гэнэ

2015 оны 1 сарын 23

Ирэх мягмар гаригт эцэслэн батлах гэж буй хямралын эсрэг Засгийн газрынхаа бэлтгэл төлөвлөгөөг  ОХУ-ын  Ерөнхийлөгч Владимр Путин сайшаажээ. Уг баримт бичгийг энэ жилийн  эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлын тууштай хөгжлийг хангах төлөвлөгөө гэж нэрлэсэн байна. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шуваловын хэлснээс үзвэл эдийн засгаа тогтворжуулахад Орос улс 1.3 наяд рубль зарцуулах гэнэ. Владимир Путин сайд нартайгаа уулзаад эдийн засгийн бэрхшээлийг зах зээлийн механизмын тусламжтайгаар шийдвэрлэнэ гэж хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэлсэн саналуудыг тусгасан төлөвлөгөөг ирэх даваа гаригаас өмнө дуусгаад Ерөнхий сайдыг оролцуулан батламжлуулахаар Ерөнхийлөгчид өргөн барих гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16377
0 эможи
keyboard_arrow_up