“Samsung””BlackBerry”-г худалдаж аваагүй гэдгээ мэдэгдлээ

2015 оны 1 сарын 22

Сүүлийн өдрүүдэд  дэлхийн зах зээл дээр олны анхаарлыг анхаарлыг татсан нэгэн мэдээлэл цацагдаж эхэлсэн нь “Samsung  electronics” компани “BlackBerry”-гийн хувьцааг 7.5 тэрбум ам.доллараар худалдан авах гэж байгаа тухай байв. “Reuters” агентлагийн мэдээлэлд  “Samsung Electronics” компани “BlackBerry”-гийн  хувьцаа нэг бүрийг 13.35-15.49 ам.доллараар худалдан авахаар санал болгосон төдийгүй энэ сарын эхээр хоёр компанийн удирдлагууд албан ёсны уулзалт хийсэн гэжээ. Харин “Samsung Electronics” компани энэ мэдээллийг албан ёсоор няцаасан байна. Энэ талаар “Bloomberg” сайтад бичсэнээр  “Samsung Electronics” компан албан ёсоор “BlackBerry” компанийг эзэмшинэ гэсэн мэдээллийг няцааж, харин “Samsung”-ийн төхөөрөмжүүдэд Канадын ухаалаг утас үйлдвэрлэгчийн технологийг  хэрхэн ашиглах талаар ярилцсан гэдгээ мэдэгдсэн байна. “BlackBerry”-гийн зүгээс ч энэ талаархи мэдээллийг үгүйсгэжээ.” Samsung”-ийн хувьд аюулгүй  ажиллагааны  “Knox”  системийг “BlackBerry”-гийн “BES12” хэмээх шинэ сервер дээр ажиллуулж байгаа нь “ Apple” болон  “International Business Machines Corp”-ын нэгдэлтэй өрсөлдөж байгаа нэг хэлбэр аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16316
0 эможи
keyboard_arrow_up