Украинд Оросын 9000 цэрэг тулалдаж байна

2015 оны 1 сарын 22

Украины ерөнхийлөгч Пётр Порошенко Швейцарийн Давос хотноо үргэлжилж буй дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтан дээр ОХУ-ыг буруутган үг хэлсэн байна. Тэрбээр "Украины зүүн хязгаарт ОХУ-ын 9000 цэрэг салан тусгаарлагчдын ар тал болж байна хэмээн мэдэгдсэн байна. Оросын Засгийн газар Крымийг булаасан шиг Донецк, Луганскийг эзлэхийг санаархаж эхэллээ. Украины арми зүүн хязгаарын чөлөөлөхөөр салан тусгаарлагчидтай тулалдаж буй ч үр дүнд нь энгийн иргэд л амиа алдаж байна" гэжээ.

Түүнчлэн тэрээр өнгөрсөн есдүгээр сард Беларусын Минск хотод байгуулсан гурван талт энхийн гэрээг биелүүлэхийг ОХУ-аас шаарджээ. Олон орны төр, засгийн тэргүүн, бизнесменүүд цугласан эдийн засгийн форум дээр Пётр Порошенко ийн ОХУ-ыг буруутгасан аж. Үүний хариуд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нотолгоо шаардсан байна. Сергей Лавров “Хэрэв та нар тийм итгэлтэй байгаа юм бол нотолгоогоо үзүүл. Гэхдээ хэн ч нотолгоо үзүүлж чадахгүй. Нотлохыг ч хүсэхгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16297
0 эможи
keyboard_arrow_up