АК47-г Америкт үйлдвэрлэнэ
2015 оны 1 сарын 22

Америкийн зэвсэгч үйлдвэрлэгч RWC хэмээх компани Оросын алдарт АК-47 бууг АНУ-д үйлдвэрлэхээр болжээ. Тус компани Калашниковын бууг үйлдвэрлэгчээс нь импортлон борлуулах эрхтэй байсан боловч ОХУ-ын эсрэг АНУ-ын тавьсан хоригийн улмаас АК-47-г оруулж ирж чадахаа больсон аж. Тэрч бүү хэл АК-47-г үйлдвэрлэгч Оросын Калашников концерн-той холбоо тогтоохыг хүртэл хориглосон байна. Утсаар ярих захидлаар харилцахыг бүрэн хориглосон учир тус компан хэрэгцээгээ хангахын тулд өөрсдөө Калашниковыг үйлдвэрлэхэд хүрчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









16275
0 эможи