Украйны ерөнхийлөгч Давосын чуулганаас буцлаа
Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко улс оронд нь үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор Швейцарийн Давост ирээд байхдаа айлчлалаа цуцлан нутаг буцжээ. Үүнтэй зэрэгцэн тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Лисенко хэвлэлийн бага хурал зарлаж , умард хилийн 29,31 дүгээр хяналтын орчимд ширүүн тулаан болж байгааг мэдэгдлээ. Луганскаас баруун хойш 32 км зайтай энэ хэсэгт Оросын зэвсэгт хүчнийхэн Украйны арми руу халдан довтолж байна хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Украйны тал Оросын түрэмгийллийг зогсоож байдлыг хяналтдаа авсан ч нөхцөл байдал ноцтой байна хэмээн мэдэгдсний дараа Москвагаас дээрх мэдээллийг үгүйсгэлээ.