Украйны асуудлыг ярилцана

2015 оны 1 сарын 22

Ойрын үед  Донбасст байдал эрс хурцдаж  буйгаас Украйны хямралыг зохицуулах  асуудлаар Герман, Орос, Украйн, Францын Гадаад хэргийн  сайд нар Берлинд өнөөдөр уулзах гэж байна. Өмнө нь сайд нар энэ сарын 12-нд уулзсан юм. Тэгээд Минскэд тохиролцсоноо бүрэн хэрэгжүүлэх нь чухал гэж үзсэн аж. Энэ уулзалтын талаар Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Астанад дээд хэмжээний уулзалт хийх хугацааг товлоно гэж сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Гэвч түүнээс хойш үйл явдлууд ийм боломж олгоогүй л байгаа билээ.

Гэтэл салан тусгаарлагчдын байрлал руу гал нээх тушаалыг Украйны цэргийнхэн авсан гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Бирюков өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн. Ийнхүү “нам гүм байх дэглэм”-ийг украйнчууд зөрчлөө. Одоо Донбасст ширүүн тулаан болж, цэргийн албан  хаагчдаас гадна энгийн иргэд амь үрэгдээд байна. НҮБ-ын баримтаар бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш энд 4.8 мянган хүний амь хохироод байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16268
0 эможи
keyboard_arrow_up