АНУ дахь эдийн засгийн хямрал бүрэн шийдвэрлэгдсэн гэж Обама мэдээллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус орны эдийн засаг дахь хямрал бүрэн шийдвэрлэгдэж дууслаа хэмээн мэдэгджээ. “Эдийн засгийн хямралын хар сүүдэр өнгөрч, улс орны нөхцөл байдал хүчирхэг боллоо” гэж тэрээр жил бүр Конгресст тавьдаг илтгэлдээ өгүүлсэн байна. “Өнөөдрийн байдлаар манай эдийн засаг цэцэглэн хөгжиж, 1999 оноос хойш анх удаа ажлын байруудыг маш эрчимтэйгээр нэмэгдүүлж байна” хэмээн Обама жил бүр Америкийн Конгресст тавьдаг “Улс орны нөхцөл байдлын тухай” илтгэлдээ дурдсан аж.
Тэрээр мөн АНУ-ын Засгийн газарт санхүүгийн хямралаас урьдчилан сэргийлэх шинэ арга хэрэгслүүд байгаа гэж цохон тэмдэглэсэн байна. “Ухаалаг зохицуулалт нь өрх гэрийг сүйрлийн байдлаас гарган, шударга өрсөлдөөнийг дэмжиж, өөр нэгэн хямралаас урьдчилан сэргийлэх чадвартай юм. Одоо бидэнд өөр хямралуудыг зогсоож чадах шинэ төрлийн арга хэрэгслүүд байгаа ” хэмээн Обама онцлон дурджээ.
Тэр “дундаж давхаргад чиглэсэн эдийн засаг маш сайн ажиллаж байгаа” гээд, харин энэ үед “ бид цагаачлалын шинэчлэлтэй холбоотой хуучин зөрчлүүдээ сэргээн, томоохон бизнесийн шинэ дүрмүүдээ эвдэн, эрүүл мэндийн даатгалыг нь авч хаях замаар өрх гэрүүдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болохгүй” гэж онцгойлон анхааруулсан аж. АНУ-ын Ерөнхийлөгч эдгээр чиглэлүүдэд нийцсэн ямар ч хуулийн төсөлд хориг тавихгүй хэмээн амласан байна. 2008 оны дэлхий нийтийн санхүүгийн хямралаас хойш АНУ-ын эдийн засаг олон жилийн хугацаанд сэргээн засварлагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногт Олон улсын валютын сан /ОУВС/ инфляцийн дарамт болон ажилгүйдлээ бууруулсан үзүүлэлт дээр АНУ-ын эдийн засгийн хүлээлтийн сайжруулсан аж.