Суудлаа өгсний дараа Б.Обама НҮБ-д ажиллах гэнэ

2015 оны 1 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа ирэх оны арваннэгдүгээр сард дуусгавар болно. Улиран сонгогдож, найман жил уг албыг хашсан тэрбээр суудлаа өгсний дараа Нью-Йоркт амьдрах гэнэ. Өнгөрсөн онд тэрбээр тус хотод 16 өрөө бүхий байшин худалдан авчээ. Харин Цагаан ордныг орхисны дараа НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан орлогч байгууллагад ажиллахаар төлөвлөж байгаа аж. Улсын дотоод дахь хямралаас үүдэн орон гэрээсээ дайжсан иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар тэрбээр хөтөлбөр боловсруулж, өнгөрсөн онд баталсан юм. Харин НҮБ түүнийг нь хүлээж аваагүй байна. Тиймээс хөтөлбөрөө ажил хэрэг болгох үүднээс тус байгууллагад ажиллахаар төлөвлөж байгаа талаар “Дэйли Мэйл”-д онцолжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16176
0 эможи
keyboard_arrow_up