Дуучин Адель шинэ харш худалдан авчээ
2015 оны 1 сарын 20
Нэгэн үе дуулсан дуу бүр нь дэлхий дахинд хит болж байсан дуучин бол Адель юм. Тэгвэл тэрбээр удахгүй уран бүтээлдээ эргэн орох гэж байгаа ба Америкт суурьшиж уран бүтээлээ туурвих аж.Энэ ч үүднээсээ тэрбээр саяхан АНУ-ын Калифорни мужид 5.2 сая ам.долларын үнэтэй харш худалдан авсан байна. Аделийн худалдан авсан харш нь 21 өрөөнөөс бүрдэх гэнэ. Энэхүү харшийг 2002 онд барьсан бөгөөд 2005-2009 онуудад жүжигчин Том Круз эзэмшдэг байсан ба жүжигчин эр уг харшаа 2012 онд дуудлага худалдаагаар зарсан ажээ.Ийнхүү тэрбээр дуучин Рианна болон жүжигчин Жулиа Робертсийн хөрш болох нь ээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16153
0 эможи