Оросууд харзны усанд орох ёслол үйлджээ
2015 оны 1 сарын 19
Сүүлийн үед харзны усанд орж байгаа хүмүүс олон байгаа. Гэхдээ энэ нь зарим хүнд таагүй тэр бүү хэл эмнэлэгт хүргэгдэж ирэх хүн олширч байгаа тухай ч эмч нар ярих болсон.
Энэхүү харзны усанд орох явдал манайд Оросуудаас эхлэлтэй. Тэгвэл энэ сарын 18-нд буюу өчигдөр Монгол дахь ОХУ-ын ЭСЯ-ныхан харзны усанд орох ёслолл үйлджээ.
Тэд баярын мөргөл болон ус аравнайлах ёсыг үйлдсэний дараа Улаанбаатар хот дахь Гэгээн-Троицкийн сүмээс 13 цагт харз руу хөдөлж усанд орцгоожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16059
0 эможи