АНУ, Умард Солонгосын төлөөлөгчид уулзлаа

2015 оны 1 сарын 19

АНУ-ын болон Умард Солонгосын төлөөлөгчид өчигдөр Сингапурт цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрт АНУ-ын засаг захиргаанд алба хааж байсан албан тушаалтнууд, академичид харин Умард Солонгосын талаас  тус улсын цөмийн хөтөлбөрийн талаар зургаан тал хэлэлцээрийн багийхан оролцсон байна. Уг уулзалтанд АНУ-ын талаас “нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл “ гэх төр бус бус байгууллагын Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны төслийн дарга Леон Сигаль,Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын тусгай элч асан Стефен Босворт зэрэг хийт дөрвөн хүн оролцжээ. Харин Умардын талаас тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч Ри Юн Хогийн баг оролцсон аж. Талууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хүрээнд баллистик пуужингийн асуудлаар санал бодолоо солилцсон аж. Умард Солонгосын эрх баригчид 2006 оноос хойш нийт гурван удаа цөмийн туршилт хийсэн юм. Утард Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч саналыг нь хүлээж авснаа мэдэгдсэн боловч уулзалтыг тов зарлаагүй байна.      

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16054
0 эможи
keyboard_arrow_up