АНУ –ын төлөөлөгчдийг Роберт Жейкобсон тэргүүлнэ

2015 оны 1 сарын 19

АНУ- ын Конгрессийн төлөөлөгчид 1961 онд хоёр орны хооронд холбоо, тасарнаас хойш анх удаа Кубад ирж, харилцаагаа хэвийн болгох асуудлаар яриа хэлэлцээ хийх гэж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд Барак Обама, Рауль Кастро нар телевизээр үг хэлэхдээ Вашингтон, Гаваны хооронд дипломат харилцааг сэргээх гэж буйгаа заралсан юм. АНУ-тай тохиролцсоны дагуу энэ сарын 13 нд Кубын тал улс төрийн 53 хоригдлыг сулласан. Худалдаа хийх болон америкчууд Куба руу аялах шинэ журам энэ сарын  16-наас хүчин төгөлдөр болсон. Кубад тавьсан хоригоо АНУ бүрэн цуцлах эрх Конгресст нь хадгалагдаж байгаа бөгөөд энэ сарын 21-22нд Гавана хотноо Засгийн газар хоорондын хэлэлцээр болох юм. Амеркийн төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн даргын орлогч Роберт Жейкобсон тэргүүлнэ.    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16041
0 эможи
keyboard_arrow_up