2014 он хамгийн дулаан жил байжээ

2015 оны 1 сарын 19

Анх 1880 онд агаарын дулааныг тэмдэглэж эхэлснээс хойшхи хамгийн дулаан жил өнгөрсөн онд тохиожээ. Америкийн Үндэсний далай тэнгис, цаг уурын асуудал хариуцсан газрын судалгаанаас үзвэл 2014 оны дундаж дулаан 14.6 хэм байсан нь XX зууны дунджаас 0.69 хэмээр илүү байгаа аж. Дулаарч буй газруудад Оросын Алс Дорнодын бүс, Америкийн баруун бүс нутаг, Өмнөд Америкийн эх газрын хэсэг, Австралийн зүүн, баруун далайн дагуу бүс, Европын дийлэнх бүс , Хойд Африкийн зарим бүс нутаг багтжээ.

2014 онд дэлхийн далайн мандлын дулаан шинэ хэмжээнд хүрч энэхүү судалгаанаас дэлхийн агаарын хэм цаашид ч улам дулаарах аж. Үүний гол шалтгаан нь хүн төрөлхтний ялгаруулж буй хүлэмжийн хийтэй холбоотой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16032
0 эможи
keyboard_arrow_up