Б.Обама баячуудын татварыг нэмнэ
2015 оны 1 сарын 19
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама жилд 500 мянган ам.доллараас илүү орлоготой иргэдийн татварыг нэмж магадгүй байна. Энэ тухай конгресст жил бүр тавьдаг улс орны байдлын талаарх илтгэлд (State of The Union) дурдах бололтой. Б.Обама дундажаас дээгүүр орлоготой иргэдийн татварыг 23.8-28 хувь болгож нэмэхээр болжээ. Үүнээс гадна өв залгамжлагдан ирж буй үнэт цааснаас татвар авах бодолтой байгаа аж. Тэрбээр гэргий Мишелийн хамт 2013 онд 503 мянган ам.доллар олсон байна. Тэдний орлого татварын хөнгөлөлтийг хасаад 481 мянган доллар болсон бөгөөд үүний 20 гаруй хувь нь орлогын албан татварт явсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
16020
0 эможи