Си Зиньпиний ном бестсэллэр болж байна

2015 оны 1 сарын 19

Хятадын лидер Си Зиньпиний хэлсэн үг, ишлэлээс бүрдсэн  "Хятад дахь засаглал” ном  өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан билээ. Энэхүү ном худалдаанд гарснаасаа хойш хятад хэл дээрх хувилбар нь  хоёр сая 950 мянган  хувь зарагдсан бол гадаад хэл дээр 225 мянга хувь борлогджээ. Синьхуа агентлагаас “Хятадын Тэргүүн Си Зиньпиний ном худалдаанд гарснаасаа хойш гурван сая хувиар зарагдаад байна” хэмээн мэдээлжээ.

Хятадын лидер Си Зиньпиний номын цахим хувилбар  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн “Amazon” цахим дэлгүүрт байршжээ. Хятадын мэдээллийн сайт Лу  Вэй өнгөрсөн сард АНУ-д айлчлахдаа Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербергктэйр уулзсан юм. Америкийн залуу тэрбумтны ширээн дээр Хятадын тэргүүний ном байгааг тэдний уулзалтын нэгэн зурагнаас дэлхий нийт харсан. Дараа нь  Цукерберг  энэхүү номыг уншихыг  хүмүүст санал болгосон ажээ. Үүний дараа тус номын борлуулалт эрс нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16019
0 эможи
keyboard_arrow_up