ТОП-5 даяаршсан эрсдэл
Геополитикийн эрсдэл 2015 онд хүн төрөлхтний хувьд хамгийн гол аюул байх болно гэж Дэлхийн эдийн засгийн форум /ДЭЗФ/-ын шинжээчид үзэж байна.
Даяаршсан эрсдэлийн тухай жил бүр уламжлал болгон тавьдаг илтгэлдээ тэд улс хоорондын зөрчил мөргөлдөөн, эрх баригч дэглэмийн уналт болон улс орнуудын сүйрэл энэ онд тохиолдох нэлээн магадлалтай байгааг дурджээ.
Геополитикийн эрсдэл энэ онд үндсэн аюул болох талаар жил тутмын ДЭЗФ-д зориулан Global Risk Report илтгэлийг бэлтгэхэд оролцсон олон улсын 900 шинжээч нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна.
ДЭЗФ-ын шинжээчид нийт 28 төрлийн эрсдэлийг эдийн засгийн, экологийн, геополитикийн, нийгмийн, технологийн гэсэн 5 ангилалд хуваан үзжээ.
Дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи өнгөрсөн он жилүүдэд геополитикийн аюул дэлхий нийтэд бараг заналхийлдэггүй байсан бөгөөд харин Берлиний хана нурснаас хойш 25 жилийн дараа энэ асуудал ахин дэлхий нийтийн анхаарлын төвд эргэн ирлээ хэмээн илтгэлийн зохиогчид өгүүлсэн аж.
Даяаршсан эрсдэлүүдийг зургаар илэрхийлбэл:
- Улс хоорондын зөрчил мөргөлдөөн
- Байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл
- Улс орны удирдлагын чадамжгүй байдал
- Улс орны хямрал, уналт
- Ажилгүйдэл