Таж Махалын ойролцоо аргал, хомоол түлэхийг хориглолоо
2015 оны 1 сарын 15
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй, исламын шашны төлийгүй хүн төрөлхтний уран барилгын түүхэн дэх гайхамшигт бүтээлүүдийн нэг Таж Махал бунхны цагаан гантиг агаарын бохирдлоос болж шарлаж байгаа аж. Харин Энэтхэгийн эрх баригчид үүнд үйлдвэрлэлийн утаа угаараас илүү нутгийнхны түлдэг аргал, хомоолын утаа нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс Арга хотын иргэдийг малын гаралтай түлш түлэхийг хориглосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15829
0 эможи