Эйрбус онгоцны ослын шалтгааны эцсийн тайлан жилийн дараа гарна гэв

2015 оны 1 сарын 14

Индонезийн Сурабаягаас Сингапурыг чиглэн нислэг үйлдэж яваад Ява тэнгист сүйрсэн  “AirAsia” компанийн “QZ 8501” нислэгийн дугаартай онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгаж, эцсийн дүнг багаар бодоход нэг жилийн дараа гаргана гэж Индонезийн албаны хүн мэдэгджээ. Индонезийн тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Татанг Курниади хэвлэлийнхэнд хандан мэдэгдэл хийх үеэрээ  “Ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтын бүх дүнг агуулсан эцсийн тайлан нэг жилийн дараа гарна” хэмээжээ. Гэхдээ урьдчилсан дүнг сарын дотор гаргах юм байна. “AirAsia” компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15763
0 эможи
keyboard_arrow_up