Куба улс төрийн 53 хоригдлыг суллав
2015 оны 1 сарын 14
Америк болон Куба улс 1961 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээхээр өнгөрсөн сард мэдэгдсэнээс хойш өчигдөр Кубын эрх баригчид улс төрийн хэргээр ял эдэлж байсан 53 хоригдлыг бүгдийг нь суллажээ. АНУ-ын тал энэ явдлыг маш том дэвшил гэж хүлээж авсан ч Куба дахь хүний эрхийн зөрчил дутагдал үүгээр шийдэгдчихээгүй гэдгийг сануулсан байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15754
0 эможи