Хорват улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болжээ

2015 оны 1 сарын 12

Хорватын сөрөг хүчний өрсөлдөгч Колинда Грабар-Китарович сонгуульд 50,5 хувийн санал авч, улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болжээ. Хатагтай Колиндагийн ялалт эвслийн жигүүрийг түлхэн унагаж, зургаан жил үргэлжилсэн эдийн засгийн хямралыг эцэслэх нааштай дохио боллоо гэж шинжээчид дүгнэжээ. Хорватад 2015 оны сүүлээр парламентын сонгууль явагдах юм. Колинда нь Хорватын ардчилсан холбооны консерватив гишүүн бөгөөд 1991 онд улсаа Югославаас тусгаар тогтноход чухал нөлөө үзүүлжээ. Өмнө нь тэрбээр гадаад хэргийн сайд, Натогийн ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан юм. 2013 онд Европын Холбооны гишүүнээр шинээр элссэн Хорватад ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ. Тиймээс эдийн засгийн шинэчлэл хийх нь Колинда ерөнхийлөгчийн үндсэн зорилт болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15572
0 эможи
keyboard_arrow_up