ZTE корпораци дэлхий нийтэд шинэ өнгө төрхтэйгээр тэсрэлт хийлээ

2015 оны 1 сарын 12

Дэлхийн Харилцаа холбооны салбарын тэргүүлэгч, 140 гаруй улсад салбартай ZTE Корпораци нь өнгөрсөн 30 жилд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дэлхий даяар 1 тэрбум гаруй хүнийг холбож, утастай болон утасгүй сүлжээгээр дамжуулан Ази, Америк, Европ, Дундад Ази, Африк тивүүдийг холбосон Дэлхийн Топ 5 харилцаа холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгчийн нэг юм.

 

Тэгвэл ZTE Корпораци нь 30 жилийн турш баримталсан өөрийн зорилго, зорилтыг өөрчлөн 2015 оноос байгууллагын бодлого, үйл ажиллагаа, чиглэлээ шинэчилж дэлхий нийтэд өөрийн тэргүүлэх шинэ стратеги, өнгө төрхийг танилцуулан тэсрэлт хийлээ.

ZTE Корпораци шинэ алсын хараагаа тодорхойлохдоо байгууллага, оператор компани болон хувь хэрэглэгч рүү чиглэсэн үүлэн суурьтай Хөдөлгөөнт холбооны шинэ технологийг бий болгон M-ICT буюу Хөдөлгөөнт – Мэдээлэл холбооны технологи дээр төвлөрөн ажиллахаар болсон байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийт M-ICT –н хөгжлийг ZTE-гээр төсөөлөн, гэрлийн хурдаар хөгжиж буй энэ салбарын төхөөрөмжийн илүүдлийг бууруулж, хэрэглэгч зөвхөн нэг л төхөөрөмжөөр бүх төрлийн харилцаа холбооны хэрэглээгээ хангадаг болгох зорилт тавьжээ.

ZTE Корпораци нь шинэ бодлого, чиглэлийнхээ хүрээнд 30 жилийн турш өөрчлөөгүй явсан логогоо өөрчлөн, шинэчлэгдсэн логоныхоо утга, агуулгыг олонд танилцуулсан байна. Логоний дугараг хэлбэр болон цайвар цэнхэр өнгө нь компаний CGO /Cool-Green-Open/ шинэ философитой  нийцсэн ба эрч хүчтэй, хэрэглэгчийн амьдрах орчныг сайжруулах, байгальд ээлтэй технолгийг хөгжүүлэн, өргөн хүрээтэй сэтгэж хамтарч ажиллах боломжийг бий болгох гэсэн агуулгатай юм байна.

Дашрамд сонирхуулахад ZTE Корпорацийн ерөнхийлөгч ноён Ши Ли Ронг “Шинэ стратеги нь компанийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч болох болно. 2015 оноос эхлэн хэрэглэгч та ZTE корпорацийн шинэ өнгө төрх, илүү шинэлэг үйл ажиллагаа, ажилчидын маань ажлын өндөр бүтээмжийг мэдрэх болно” гэж мэдэгджээ.

Энэ жилийн CES2015 олон улсын үзэсгэлэнг ZTE Корпораци ивээн тэтгэж, зохин байгуулж оролцож байгаа ба үзэсгэлэнгийн үеийн онцлох агшинаас хүргэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15565
0 эможи
keyboard_arrow_up