Блейк Лайвли, Райн Рейнолдс нарт баяр хүргэе

2015 оны 1 сарын 08

Эцэг эхээсээ гадна сонин сэтгүүлийнхнийг удаан хүлээлгэсэн тэдний хүүхэд мэндэлжээ. Одоогоор хүүхдийн хүйс, жин өндөр зэрэг нь нууц байгаа юм. Ойрын эх сурвалжын мэдээлснээр эх хүүхдийн бие сайн байгаа ажээ.  "Ховч охин олон ангит киноны од Блейк Лайвли,  Ногоон дэнлүү, Гэрлэх санал зэрэг олон сайхан киногоор манай уншигчдын танил болсон холливуудын царайлаг жүжигчин Райн Рейнолдс нар багагүй хугацааны турш хамт байсны эцэст ийнхүү аав, ээж боллоо. Тэдний хувьд шинээр мэндэлсэн хүүхэд нь анхных нь хүүхэд юм. Өнгөрсөн баярын үеэр Блейк амаржсан бөгөөд өөрсдийн Нью- Йорк дахь гэрийн ойролцоох эмнэлэгт нярайлжээ. 

Тэдний хүүхэд товлосон цагаасаа эрт ирсэн ба Блейкийн жирэмсэн байх үеийн дэгжин хэв маягт баяртай гэж хэлэхэд гунигтай байна хэмээн US WEEKLY сэтгүүл бичжээ. Блейкийн жирэмсэн байх үеийн хувцаслалт мэргэжлийнхэнд болоод шүтэн бишрэгчдийг нь гайхашруулж чадсан билээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15321
0 эможи
keyboard_arrow_up