Олон улсад хэвлэлийн эрх чөлөөний төлөөх жагсаал өрнөж эхэллээ

2015 оны 1 сарын 08

Лхагва гарагийн өглөө “Шарли Эбдо” шог сэтгүүлийн байранд террорист халдлага гарах үеэр 12 хүн амь насаа алдлаа. Хохирогчдын дунд сэтгүүлчид, цагдаагийн албан хаагчид байсан юм. Парис хотын төвд олон мянган хүн цугларч, халдлагад өртөн амь насаа алдсан хүмүүсийг хүндэтгэж байна. Мөн жагсагчид хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа аж. Тэд хэвлэлийн эрх чөлөөг бэлгэдэн гартаа барьсан үзэгнүүдээ дээш өргөн, “Би бол Шарли” хэмээн хашгиран, даллажээ. Түүнчлэн террорист халдлагыг гурван эрэгтэй хүн үйлдсэн гэж Францын Засгийн газраас мэдэгдээд байгаа аж. Одоогийн байдлаар сэжигтнүүдийг Парис хот даяар эрэн сурвалжилж байгаа юм. Халдлагын ард исламын шашны экстремистүүд байж болзошгүй гэж зарим эх сурвалж таамаглаж байна. Учир нь халдлагад өртсөн Шарли Эбдо сэтгүүл нь исламын шашныг үндэслэгч, зөнч Мухаммедийг шоглосон өгүүлэл нийтэлж байжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гурван өдөр үндэсний хэмжээнд гашуудал зарлажээ. Францаас гадна АНУ, Канад, Испани, Их Британи, Герман улсуудад терроризмыг эсэргүүцсэн жагсаал өрнөж байна.

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15307
0 эможи
keyboard_arrow_up